АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИУЛАЛТТАЙ 2.05 КМ АВТОЗАМ БАРИХ АЖИЛ ЗОГСЧЭЭ

2017-06-12 Мэдээ, мэдээлэл

Зураг

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай 2.05 км  автозамыг барихаар төлөвлөсөн. Энэ ажлыг түр хугацаатай зогсоохоор болсон байна.

НЗДТГ, БОАЖЯ-тай хамтран Зайсангийн аяллын замын эхний  3 га  газарт нийт 264 авто машины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулж, Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байв. Гэтэл тус газрыг  5 жилийн хугацаатай ашиглах лицензтэй “Энигма” групп Аялал жуулчлалын замын ажлыг зогсоохоор шүүхэд ханджээ. Нийслэлийн Захиргааны хэргийн 20 дугаар  шүүхээс “Аялал жуулчлалын зам”-ын ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Дашрамд дурдахад, Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн   чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд үүнийг дагаж 300-450 автомашин  Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байна. Тус замыг 1975 онд барьсан бөгөөл үүнээс хойш засвар шинэчлэл хийгээгүй  аж.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.