Жүжигчин Ц.Цэрэнболдын найруулсан “Уулын намар” кино ирэх сард нээлтээ хийнэ

2022-05-18 Мэдээ мэдээлэл
С.Пүрэвийн Ижил нэрт туужаас сэдэвлэн “Уулын намар” уран сайхны киног бүтээжээ. Тус уран бүтээлд Ц.Цэрэнболд, Д.Ганцэцэг, Н.Сугармаа, Ө.Мөнгөнтулга, Б.Базаррагча, Д.Бямбадорж, Х.Хишигдэлгэр, Э.Амарбаясгалан тэргүүтэй уран бүтээлч дүр бүтээжээ. Энэхүү уран бүтээлийн нээлтийг ирэх сарын 10-нд хийх аж. Харин энэхүү киног МУСТА Ц.Цэрэнболд найруулж, кино зохиолоо Ө.Мөнгөнтулгатай хамтран бичжээ. Тэрбээр “Цэбо фильм” хэмээх кино продакшнаа байгуулж, “Логик фильм”-тай хамтран тус киног бүтээсэн байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.