Алтай нисэх буудлын шинэ зурвас ашиглалтад орлоо

2017-06-11 Мэдээ, мэдээлэл

Говь-Алтай аймаг дахь Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа “Алтай” нисэх буудлын шинэ зурвасыг албан ёсоор нээх үйл ажиллагаа өнөөдөр Алтай нисэх буудлын аэродромд боллоо.

Алтай нисэх буудлын шинэ аэродром ашиглалтад орж байгаатай холбогдуулан өчигдөр Улаанбаатарт ирсэн “Хүннү айр” авиа компанийн 2 дахь “АТР-72” агаарын хөлөг өнөөдөр Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлд анхны нислэгээ амжилттай үйлдсэн байна.  Тус агаарын хөлөгөөр энэ сарын 22-ноос эхлэн Улаанбаатар-Улаан-үдэ-Улаанбаатар чиглэлд олон улсын тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

“Алтай” нисэх буудал нь 2012 оны аравдугаар сард, цагт 100 зорчигч хүлээн авах, үдэн гаргах хүчин чадал бүхий шинэ аэровокзалыг ашиглалтанд оруулснаар өдгөө 30-аад ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Нисэх буудлын хөөрч буух хайрган болон, хатуу хучилттай зурвас, үерийн далан барих гэрээт ажлын гүйцэтгэгчээр ЗААБАР ХХК ажиллаж 2008 онд барилга угсралтын ажил эхэлж , 2009 онд 2,3 км урт хөөрч буух шороон зурвасыг хүлээлгэн өгсөн.

Мөн 2013 онд 3620 м үерийн далан барих ажил дуусч, 2016 оны арванхоёрдугаар сард 2,9 км урт хөөрч буух хатуу хучилттай зурвас, 275 м урт , 15 м өргөнтэй явгалах зам, 120м урттай, 85м өргөнтэй агаарын хөлгийн зогсоолыг улсын комисст хүлээлгэн өгснөөр өнөөдөр албан ёсоор нээж буй юм байна. Цаашид гэрэл суултын систем ашиглалтанд орж “Алтай” нисэх буудал шөнийн нислэг хийх боломжтой болох юм.

 

 

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.