ДХИС-ийн бакалаврын элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 6-наас эхэлнэ

2021-03-23 Боловсрол

Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журам батлагджээ.

Бакалаврын элсэлтийн цахим бүртгэлийг 2021 оны 4 дүгээр сарын 6-наас 6 дугаар сарын 30-ны хооронд Дотоод хэргийн их сургуулийн www.uia.gov.mn цахим хуудсаар зохион байгуулах аж. Элсэлтийн шалгалтын суурь хичээлийн шалгалтын босго онооны хувьд хөтөлбөрөөсөө шалтгаалан 500-600-гийн хооронд байна. Учир нь элсэн суралцах хөтөлбөр буюу мэргэжил тус бүр өөр босго оноотой. Харин нэмэлт хичээлийн шалгалтын хувьд элсэгч өөрөө нэг хичээлээ сонгож, элсэлтийн ерөнхий шалгалтаар 480 буюу түүнээс дээш оноо авсан байх шаардлагатай юм байна.

Их сургуулийн 2021-2022 оны бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг www.uia.gov.mn цахим хуудас, “Дотоод хэргийн их сургууль” фэйсбүүк хуудсанд байршуулжээ.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.