Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг саатуулжээ

2021-02-19 Мэдээ, мэдээлэл


Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр /2021.02.18/ нийт 1207 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 966, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 141, гэмт хэргийн шинжтэй 52 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 227 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 74, танхайрсан 74, хулгайлах долоо, хүний биед халдсан 54, тав тух алдагдуулсан 56 дуудлага бүртгэгдсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.