ЭЕШ-ын БҮРТГЭЛ энэ сарын 15-нд эхэлнэ

2021-02-2 Боловсрол
   

 

Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 15-нд эхлэх талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр “Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл 2021 оны хоёрдугаар сарын 15-нд эхэлнэ. Бүртгэлийг цахимаар зохион байгуулна. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран ЭЕШ-ын хугацааг хэдийд товлох вэ гэдгийг дөрөвдүгээр сард зарлана. Мөн арванхоёрдугаар ангийнханд зориулсан хичээл, сургалт, танхимын давтлага өгөх зэрэг ажлыг зохион байгуулна” гэжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.