Хэрэглээний өсөлттэй холбоотойгоор ямар нэг хязгаарлалт хийгээгүй

2021-01-3 Мэдээ, мэдээлэл

Цахилгаан эрчим хүчний төлбөр нь өмнөх үеэсээ огцом өссөн байна гэх гомдол мэдээлэл иргэдийн дунд их гарч байна. Тухайлбал, цахилгааны төлбөр нь сард дунджаар 25 мянган төгрөг гардаг байсан айлын төлбөр нь арванхоёрдугаар сард 50 мянга гарсан тохиолдол байгаа юм. Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас дараах тайлбарыг өглөө.

“Хэрэглэгчид цахилгааны төлбөр өмнөхөөсөө их гарлаа гэж гомдол гаргаж байгаа. Цахилгаан түгээхийн албан ёсны хуудас дээр цахилгааны код болон утасны дугаараа үлдээсэн хэрэглэгч нэг бүртэй бид холбогдон төлбөрийн циклийн талаар болон өмнөх үлдэгдэл, одоо гарсан төлбөрийн мэдээлэл зэрэг бүх мэдээллийг хэлж, тайлбарлаж байгаа.

Тоолуураас тоолуурын заалт хооронд бичилт хийж байгаа тул ямар нэг маргаан, эргэлзэх зүйл байхгүй. Заалт өндөр гарч байвал таны хэрэглээ өссөн байна гэсэн үг. Хэрэв та эргэлзэж байвал бид тайлбарлаад өгнө. Хэрэглэгч нарын өмнөх өр төлбөрийг тухайн сарын төлбөр дээр нь нэмж хүргүүлж байгаа. Энэ бүхэн дээр хэрэглэгч нартаа зөв зүйтэй тайлбар өгөхийн тулд уртасгасан цагаар ажиллаж байна. Та бүхэн хэрэглэгчийн код, холбогдох утастайгаа хандвал санал гомдлыг бүрэн шийдвэрлэж байгаа” гэлээ.

Мөн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлттэй холбоотойгоор ямар нэг хязгаарлалт хийгээгүй гэдгийг салбарын яамнаас мэдэгдэв.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.