Эрүүлжүүлэх байранд 153 хүн хоножээ

2020-12-25 Мэдээ, мэдээлэл

Энэ сарын 24-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 941 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 469, хулгайтай холбоотой 4, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 101, гэмт хэргийн шинжтэй 43 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 27, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 73, хүний биед халдсан 28, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 84, эрүүлжүүлэх байранд хоносон 153, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 59 тохиолдол гарсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.