Пиво худалдаж эхэлснээр эрүүлжүүлэгдсэн, танхайрсан хүний тоо өсөв

2020-12-15 Мэдээ, мэдээлэл


Нийслэлчүүд өчигдрөөс /2020.12.14/ эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хатуу хөл хорио суларснаар бүх төрлийн пиво, дарс худалдаалж эхэлсэн билээ. Тэгвэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил огцом өсчээ.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 13-нд цагдаагийн байгууллагад нийт 760 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэл 63, согтуугаар машин жолоодсон 13, олон нийтийн газар танхайрсан 64, эрүүлжүүлсэн 136, хүний биед халдсан 27 хэрэг бүртгэгджээ.

Харин өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад 1534 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс хулгайлах 9, гэр бүлийн хүчирхийлэл 166, согтуугаар машин жолоодсон 30, олон нийтийн газар танхайрах 92, эрүүлжүүлсэн 211, хүний биед халдсан 44 хэрэг тус, тус бүртгэгдсэн байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.