“Өндөр уулсын оройд” 

2020-11-4 Мэдээ мэдээлэл

Ертөнц, Байгаль цомгоороо үзэгч, сонсогчдын танил болсон Пентатоник наадмын гурван удаагийн шагналт, Монголын рок попын ертөнцөд Томоо хэмээн нэрлэгддэг продюсер, хөгжмийн зохиолч М.Болд “Өндөр уулсын оройд” хэмээх дууг аав В.Машлай, ээж М.Дуламсүрэн нартаа зориулан зохиожээ.
Энэхүү дууг түүний төрсөн дүү М.Баатархүүгийн охин Хулан дуулж, олон түмний хүртээл болгоод байна. Дуучин М.Болд нь Эрдэнэт хотод ажил амьдралын гараагаа эхэлж, урлагт хөл тавьсан “Дэлхий” хамтлагийн дуучин юм. “Дэлхий” хамтлаг нь 2013 онд байгуулагдсан. Folktronica урсгалаар тоглодог дуу хөгжмийн хамтлаг юм.
Монгол ардын болон нүүдэлчдийн язгуур хөгжмийн зэмсэг, байгалийн дуу чимээг электрон хөгжимд найруулан тоглодог. “Дэлхий” хамтлаг нь хүн төрөлхтөн байгаль эхээ хайрлан хамгаалж энх тайван оршихыг уриалан “Ертөнц” цувралыг бүтээжээ. Дуучин Б.Хулангийн “Өндөр уулсын оройд” дууг та бүхэнд хүргэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.