Зургаан хувийн зээлд 520 иргэн хамрагдаад байна

2020-11-2 Мэдээ, мэдээлэл

Орон сууцны ипотекийн жилийн 6 хувийн хүүтэй зээлийг 10 дугаар сарын 29-ний байдлаар нийт 520 иргэнд олгоод байна. Үүнд өнөөдрийн байдлаар нийт 37.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргажээ. Хөдөө, орон нутагт 145 зээлийн хүсэлт ирснээс 7.8 тэрбум төгрөгийн зээлийг олгоод буйг Монголбанкнаас мэдээллээ.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журам өөрчлөгдсөнөөр жилийн 6 хувийн хүүтэй зээлийг энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хүсэлт гаргасан иргэдэд олгож эхэлж байгаа юм. Ипотекийн жилийн 6 хувийн хүүтэй зээлийг Монголбанк болон арилжааны банкны эх үүсвэрээр олгож байна.

Шинэчлэгдсэн журмыг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс хойш 10 дугаар сарын 22-ны байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгосон. Тус санхүүжилтийн 9.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий 157 хүсэлтийг Монголбанкнаас, 5.9 тэрбум төгрөгийн 64 хүсэлтийг арилжааны банкуудын эх үүсвэрээр гаргаад байв.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.