Түгжрэлийг бууруулах шийдлүүдийг танилцууллаа

2020-11-2 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр түгжрэлийн асуудлаар илтгэл танилцууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод 604,818 автомашин хөдөлгөөнд оролцдог. Хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Нийтийн тээврийн тухайд хүртээмжийн хувьд сая хүн амтай хотод 1,000 тээврийн хэрэгсэл байх ёстой.

Манай улсад 900 орчим тээврийн хэрэгсэл бий. Хөдөлгөөнд хүрэлцээтэй байхад 600 орчим тээврийн хэрэгсэл шаардлагатай.

20-30 минут алхах зайд, нийслэлийн төвд 190 мянган иргэн амьдардаг. Эдгээр иргэдийн 63 хувь нь тээврийн хэрэгсэл ашигладаг. Энэ нь явган хүний зам, нийтийн тээврийн хүртээмж хангалтгүй байдагтай холбоотой” гэлээ.

Түгжрэлийг бууруулахад ойрын хугацаанд хийх дараах шийдлүүдийг танилцуулав. Үүнд,

Гудамж замын сүлжээг хөгжүүлэх
Холбоос замыг нээж өгөх
Авто зогсоолын нэгдсэн системтэй болох
Нийтийн тээврийг богино эргэлтийг бий болгох,
Уулзвар гэрлэн дохионд инженерчлэл хийх
10 орчим нүхэн гарц нэмэх,
Хөдөлгөөнд оролцож байгаа давхцлыг арилгах ажлыг ойрын хугацаанд хийнэ гэв.
“Замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг жолооч нарт тавигдах шаардлагыг чангатгах шаардлагатай. 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянган жолооч хөдөлгөөнд оролцож байна гэсэн тоо байдаг.

Бид шаардлагатай урьдчилсан нөхцөл байдлыг бэлдэж өгөөгүйд иргэд бухимдаж байна. 10 гаруй их багтаамжийн зогсоолыг хотын захад бэлдэж өгнө. Энэ оноос эхлээд 1-р бүс цаашлаад 2,3-р бүс рүү авто зогсоолыг тэлнэ. Зогсоол, явган алхалтын бүс, зангилаа цэгүүдийг бий болгоход анхаарна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.