“Чингис хаан одон”-г хэнд олгох вэ

2020-11-2 Мэдээ, мэдээлэл

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ сард хоёр удаа амарна.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу арваннэгдүгээр сарын 16-ны Даваа гарагт: Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр.

Арваннэгдүгээр сарын 26-ны Пүрэв гарагт: Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 96 жилийн ой тохионо.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Энэ жилийн тухайд “Чингис хаан одон”-г хэнд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн жил The Hu хамтлагт гардуулан өгсөн юм.

 

Харин Улс тунхагласны баярын өдөр хүчит бөхийн барилдаан болж, төрийн өндөрлөгүүд Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Өнгөрсөн жил энэ өдрөөр манай улс ОХУ-аас хоёр сөнөөгч онгоц хүлээн авч байв.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.