Манай улсын харьяат 272 хүүхэд гадаадын иргэнд үрчлүүлжээ

2020-10-16 Мэдээ, мэдээлэл


Монгол Улс “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенцод 1998 онд нэгдэн орсон. Учир нь манай улс өөрийн харьяат хүүхдийг гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлэхдээ НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай” конвенц, “Хүүхдийг хамгаалах ба улс хооронд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай” Гаагийн конвенц, Монгол Улсын гэр бүлийн тухай хуулийг мөрдлөг болгодог.

Өнөөдрийн байдлаар 1999 оноос хойш 272 хүүхдийг 17 орны гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлээд байна. Үүнээс АНУ-д 156, Германд 36, Италид 22, Францад 20, Нидерландын Вант Улсад 7, Өмнөд Солонгост 6, бусад улсад 25 хүүхэд үрчлэгджээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.