ШӨХТГ-аас “Монос групп”-ыг амны хаалтны хомсдол үүсгэж байсныг тогтоов

2020-09-30 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн хэмжээнд эмийн сангийн борлуулалтын зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлдэг
“Монос-групп” ХХК нь нь гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед амны хаалтынхаа борлуулалтыг хязгаарласан нь хэрэглэгчийн эрх ашгийг зөрчиж, амны хаалтын зах зээлд сөргөөр нөлөөлөх, хомсдол үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Энэ асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт явуулж “Монос- Метромалл” салбарт уг зөрчил гарсныг илрүүлжээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг баримтлан давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан “Монос- групп” ХХК-д тухайн бараа бүтээгдэхүүн болох амны хаалтын өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх 6,066,192 төгрөгөөр торгосон юм.

Харин уг шийдвэрийг “Монос групп” ХХК хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсаныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн хуралдаанаар 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын оногдуулсан торгуулийг хэвээр үлдээлээ. Уг үйл явдал Хэрэглэгчийн эрх ашиг ямагт нэгдүгээрт байж, зах зээлд шударга өрсөлдөх хэрэгтэйг санууллаа.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.