МУГТ Д.Мөнхбаяр буудлага спорт сонирхогчдод сургалт явуулна

2020-09-30 Мэдээ, мэдээлэл

Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр буудлага спорт сонирхогчдын хүсэлтээр сургалт явуулахаар боллоо. Сургалт Техник спортын төвд долоо хоногт хоёр удаа зохион байгуулах юм байна.

Д.Мөнхбаяр одоогоор Энэтхэг Улсын залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байгаа аж. Тус гэрээ нь ирэх оны Токиогийн олимп хүртэл үргэлжлэх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.