“Улаанбаатар түншлэл-2020“ 45 дахь жилдээ зохион байгуулагдана

2020-09-15 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газраас 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай уялдуулан, МҮХАҮТ, НЗДТГ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл-2020“ олон улсын үзэсгэлэнг 45 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн есдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд нээгдэх аж.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжыг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршино.

Үзэсгэлэн худалдаанд доорх нэр төрлөөр оролцоно:

-Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
-Уул уурхайн ханган нийлүүлэлт
-Мэдээллийн технологи
-Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
-Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ
-Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн
-Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
-Шинэ техник, технологи, инноваци

Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулан оролцоно. Үүнд:

-Үзэгчдэд зориулсан төрөл бүрийн эвэнт зохион байгуулах
-Хямдралтай, сугалаатай, бэлэгтэй худалдаа зохион байгуулах
-Амталгаат худалдаа явуулах
-Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах юм байна.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.