Гэр бүлийн хоёр хүнийг хөнөөсөн этгээд амиа хорложээ

2020-09-11 Мэдээ, мэдээлэл

Хөвсгөл аймагт хоёр хүний аминд хүрсэн буутай этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан. Тэрээр галт зэвсгээр өөрийгөө хөнөөсөн байдалтай олдсныг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Энэ сарын 9-нд хэргийн газраас зугтсан 23 настай Б-гийн цогцсыг өчигдөр цагдаагийн алба хаагчид аймгийн нутаг дэвсгэрээс олсон байна.

Хэргийг сануулбал, бэлчээрийн маргаанаас үүдэн  51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарыг буутай этгээд амь насыг нь хөнөөгөөд зугтсан хэрэг Жаргалант сумын нутаг дэвсгэрт энэ сарын 9-нд гарсан билээ. Энэ хэргийг аймгийн цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.