ШӨХТГ-ын даргын удирдамжийн дагуу иргэдээс ирүүлсэн гомдол, саналын хүрээнд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн ШТС, шатахуун тээвэрлэлт, агуулахын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Түүврийн аргаар сонгосон ШТС-уудаас “Тэс петролиум” ХХК-ийн 7-ийн дизель түлш болон АЙ-92 авто бензиний 2-р савнаас ус илэрлээ.
Мөн “Шунхлай трейдинг” ХХК-ийн ШТС-32-ын АЙ-95 авто бензиний савнаас ус илэрч, бага зэргийн лаг наалдаж гарч ирсэн. Мөн “Синчи Ойл” ШТС, “Петро жамп” ШТС-ын АЙ-92 авто бензиний савнаас ус илэрсэн зэрэг олон зөрчил илэрлээ гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87661
31495
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.