Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2020-09-8 Мэдээ, мэдээлэл

Есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджийг 30-160 см давсан байдалтай зарим голууд үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр нэлээд элбэг устай байна.

Тухайлбал: Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Балж, Хэрлэн, Улз, Увс нуурын савын Хархираа, Чигж, Алтай нуруунаас усжих Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус үерлэж байна.

Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн
Гадаргын усны судалгааны хэлтэс

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.