Дарь-Эхийн замын хөдөлгөөнийг нээжээ

2020-09-7 Мэдээ, мэдээлэл

Дарь-Эхийн замын хөдөлгөөнийг өнгөрсөн амралтын өдөр нээсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Төлөвлөгөөний дагуу бол наймдугаар сарын 27-нд тус замын хөдөлгөөнийг нээх байсан ч хэд хоног бороо үргэлжлэн орсны улмаас замын ажил удаашраад байсан юм. Энэ талаар Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Гурван өдөр дараалан бороо орсны улмаас газар чийг авсан. Чийгээ хатааж байж хучилтаа хийнэ” хэмээн тайлбарлаж байв.

Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгээгүй ба борооны усны улмаас эвдрэл үүсээд байсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.