Зам засварын ажлуудыг ирэх сарын 1-н гэхэд дуусгана

2020-09-3 Мэдээ, мэдээлэл

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хотод хийгдэж буй зам засварын ажлын улмаас түгжрэл бүр л хүндэрсээр байна. Тэгвэл Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас дараах мэдээллийг өглөө.

Тодруулбал, энэ жилийн хувьд нийслэл хотод гадны зээл тусламжаар 58,3 км авто зам барих, мөн 8 байршилд нийт 50,24 км дугуйн зам барих ажлууд хийгдээд явж байна. Мөн борооны ус зайлуулах 1,8 км шугамын ажил, 453 метр далан сувгийн ажил, 3 байршилд төмөр замыг нүхэн гарцаар холбох зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.