“Гэгээн Муза-15” олон улсын наадамд 12 орны уран бүтээлч өрсөлдөнө

2020-08-24 Мэдээ мэдээлэл

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза-15” олон улсын наадмын академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр энэ сарын 30-нд 17:00 цагаас “Хүн” театрт болно.

Уг наадам тавдугаар сард болох байсан ч “COVID-19” халдварын цар тахлын улмаас хойшилсон юм. Энэ удаагийн наадамд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүд, олон улсаас 12 орны уран бүтээлчид өрсөлдөнө. Наадамд Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украин, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид уран бүтээлүүдээрээ оролцож байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.