Жендэрийн үндэсний хороо 2020 оны эхний хагас жилийн ажлаа дүгнэлээ

2020-07-6 Мэдээ, мэдээлэл

Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба 2020 оны хагас жилийн ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийжээ. Энэ жил тус ажлын алба нь 6 зорилт, 31 арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд албан хаагчид хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьсан юм. Хорооны ажлын албаны 2020 оны хагас жилийн тайланг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолд заасны дагуу “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ХШҮ хийх нийтлэг журам болон Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын дагуу үнэлэхэд 70 хувийн гүйцэтгэлтэйгээр ажиллажээ.

Тайлант хугацаанд Монгол Улс төдийгүй олон улсад бий болоод байгаа шинэ короновирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, семинар, сургалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж төлөвлөгөөт ажлуудыг амжилттай хэрэгжүүлжээ.

2020 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХЭРЭГЖҮҮЛСЭН ГОЛЛОХ АЖЛУУД:
“Ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй болгох талаар үндэсний хэмжээнд баримтлах Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бодлого” боловсруулж, батлуулах ажлыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооны ажлын төлөвлөгөөнд тусгуулсан байна.

“Ажлын байрны бэлгийн дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн хүсэлт, гомдлыг ажил олгогчийн зүгээс хүлээн авч, шийдвэрлэх хэм хэмжээг хөдөлмөрийн дотоод журамд тусгах заавар”, хэрэгжилтийг үнэлэх “Шалгах хэрэгсэл” боловсруулах ажлын хэсэг байгуулан Монголын Эмэгтэйчүүдийн Сан ТББ-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, ажлыг эхлүүлжээ.

Салбарын жендэрийн нэгдсэн бодлого, аймаг, нийслэл, дүүргийн жендэрийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласнаар нийт 10 салбар бодлогоо батласан аж.

Салбар, орон нутгийн жендэрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийх аргачлал (draft toolkit) боловсруулагдаад байна. Энэхүү аргачлалыг туршиж нэвтрүүлэхээр 2020 оны 8-9 сард 3 бүсэд 105 төрийн бус байгууллагыг оролцуулан сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Орон нутгийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороодоос сум, баг, хороотой хамтран ажиллах удирдамж хэвлэн гаргасан байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягт, түүнийг нөхөх зааврыг” Үндэсний статистикийн хороогоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний А/50 тоот тушаалаар батлуулжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 37 дугаар захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг бууруулах” талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, арга хэмжээний төлөвлөгөөг ЗГХЭГ-т хүргүүлээд байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр 6 аймагт хэрэгжүүлж буй сайн туршлагыг цаашид сайжруулан хэрэгжүүлэх талаар салбаруудын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор БОАЖЯ, БСШУЯ, ХЗДХЯ ЭМЯ, ҮСХ, ЦЕГ, ОБЕГ-уудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулав.

Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, сурах бичигт жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэл /гэр бүлийн хүчирхийлэл/-ийг үл тэвчих ойлголт, хандлагыг төлөвшүүлэх асуудлыг тусгах хүрээнд эрхзүйч, сэтгүүлч, нийгмийн ажилтан бэлтгэдэг 35 их дээд сургуулийн төлөөллийг багтаасан 3 ажлын хэсгийг байгуулан хамтран ажиллажээ.

Нийслэл, нийслэлийн 9 дүүргийн 120 эрэгтэй төрийн албан хаагчдад зориулсан “Эрэгтэйчүүдийн, жендэр, жендэрийн тэгш бус байдал жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаарх чадавх бэхжүүлэх” цахим сургалтыг зохион байгуулжээ.

“Жендэр ба бодлого төлөвлөлт” сургагч багшийн анхан шатны модуль, Жендэрийн дүн шинжилгээ” дунд шатны модуль боловсруулж Сургагч багш нарын цахим сургалт зохион байгуулсан байна.

Улс төрийн намуудын манлайлагч эмэгтэйчүүдэд зориулсан “Жендэр, жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх чадавх бэхжүүлэх” цахим сургалт зохион байгуулсан аж.

ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор, 9 хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж 24 нийтлэл, 3 телевизийн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд түгээжээ.

Монгол Улсын Их хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжиж “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр “Тэнцвэртэй хүч” уриан дор 1 сарын аян зохион байгуулжээ.

Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээний ажлыг эхлүүлсэн байна.

Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийх аргачлалын төслийг боловсруулж, туршилтыг III улиралд зохион байгуулахаар төлөвлөжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.