Н.Номтойбаярыг мөрдөгчийг дарамталсан үндэслэлээр цагдан хорьжээ

2020-05-28 Мэдээ, мэдээлэл

УИХ-ын 2020 оны сонгуульд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Чингэлтэй дүүргийн шүүхээс Н.Номтойбаярыг цагдан хорих нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа, “Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ-аас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй” хэмээн бичжээ.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.