Х.Баттулгыг 96.6 хувийн саналаар баталлаа

2017-05-6 Нам хөдөлгөөний амьдрал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Х.Баттулга нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо. Нууц санал хураалтын дүнг нэгтгэн гаргахад их хурлын гишүүдийн  96.6 хувь нь Х.Баттулгыг дэмжиж саналаа өгсөн байлаа. Түүнд намын нөхөд нь баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.

Мөн Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг 98.5 хувийн саналаар дэмжин баталлаа.

Энэ удаагийн их хуралд 1206 гишүүн оролцсоноос 1071 гишүүн саналаа өгчээ.

Ардчилсан намын их хурал өндөрлөх талдаа орж байна.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.