НЭМҮТ: Хүүхдээ хичээлд явуулахын өмнө халуурч, ханиалгаж байгаа эсэхийг нь шалгаж хэвшихийг зөвлөж байна

1 цагийн өмнө Амрах агшин


Томуу, томуу төст өвчний халдварын тархалтыг бууруулахын тулд хүүхдээ сургуульд нь явуулахын өмнө халуурсан эсэх, ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих, бие сулрах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхаарч хэвшихийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс зөвлөлөө.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж:

Хүүхдэдээ амны хаалтыг ам, хамрыг бүрэн таглаж зөв зүүх, бохирдсон болон чийгтэй болсон үед солих дадлыг хэвшүүлээрэй.
Хүүхдийнхээ цүнхэнд нөөц амны хаалт тогтмол байлгаж, хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэхгүй, зориулалтын хогийн саванд хаяхыг зөвлөж байна.
Томуу, томуу төст өвчний халдвар дамжих эрсдэлийг бууруулахын тулд гараа савандаж, урсгал усаар 20 секундээс багагүй хугацаанд зөв угааж хэвшээрэй.
Ялангуяа хоол идэхийн өмнө, ханиаж, найтааж, ариун цэврийн өрөө хэрэглэсний дараа болон гаднаас орж ирэх бүрдээ гараа тогтмол угаахыг зөвлөж байна.
Мөн томуугийн халдвараас сэргийлж, анги танхимаа тогтмол агааржуулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөв.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.