Ерөнхий сайд Н.Учрал: “Онтрэ”-тэй холбоотой лиценз шилжсэн асуудал байхгүй

5 минутын өмнө Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр,”Онтрэ”-тэй холбоотой лиценз шилжсэн асуудал байхгүй. Энэ бол стратегийн орд. Тусгай зөвшөөрөл шилжих эсэхийг зөвхөн УИХ шийднэ. “Онтрэ”-тэй тусдаа Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Их хурлаар оруулан хууль эрх зүйн орчиндоо нийцүүлэн 34 хувиа авах уу, эсвэл АМНАТ-өөр орлуулах уу гэдгээ Их хурлаараа шийдэх хуультай. Энэ дагуу асуудалд хандана.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн удирдамжаа батлуулан хэлэлцээртээ орж, түүнийгээ албажуулж, шаардлагатай гэвэл Их хуралд оруулах эсэхээ Засгийн газарт танилцуулна. Шаардлагагүй гэж үзвэл яараад байх шаардлагагүй. Г.Тэмүүлэн сайд Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан цагаас хойшхи 17 жилийн түүхийг маш сайн мэдэж байгаа улстөрчдийн нэг учраас хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, ахиц дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.