УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.10.19/ хуралдаж байна. Бүлгийн хурлаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Төрмөнхийг бүлгийн Ажлын албаны даргаар томилсон байна.
Түүний товч намтар, ажлын туршлагаас дурдвал,
2011 он: Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн
2011–2012 он: Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан
2012–2016 он: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга
2013–2017 он: Тосонцэнгэл сумын Ардчилсан намын дарга
2016–2017 он: Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга
2017–2018 он: Завхан аймгийн Засаг даргын зөвлөх
2018–2023 он: Завхан аймгийн Ардчилсан намын дэд дарга
2019–2020 он: УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
2023–2026 он: Завхан аймгийн Ардчилсан намын дарга
2023–2026 он: Завхан аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга
2012–2028 он: Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дөрвөн удаа дараалан сонгогдсон
2026 оноос: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
1 цагийн өмнө
2 цагийн өмнө
4 цагийн өмнө
2026-10-16
2026-10-15
2026-10-15
2026-10-15
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.