Гепатит E вирус түүхий тарваганы махаар дамждаг

2020-05-23 Мэдээ, мэдээлэл

Хаврын улиралд тарваганы мах түүхийгээр идэх нь хүний биед сайнаар нөлөөлнө гэдэг цуурхал олны дунд бий. Харин эсрэгээрээ хүний биед сайнаар нөлөөлөх бус гепатит E вирусийн халдвар авдаг.  Гепатит Е вирус ялгадсаар дамжин гадна орчинд тархаад хоол боловсруулах, шингээх эрхтэнд орж халдварладаг. Хоол боловсруулах эрхтэнд орсон энэ вирус хүчилд тэсвэртэй тул нарийн гэдсэнд орж, цусанд нэвтэрч элгэнд үржинэ. Энэ вирусээр бохирдсон ус, дутуу боловсруулсан амьтны мах халдварын эх үүсвэр  болдог.

Уг вирус цус сэлбэхэд болон эхээс урагт дамжин халдварладаг байна. Өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварлах нь тун ховор гэж судлаачид тайлбарладаг. Усаар дамжих халдвар богино хугацаанд олон хүнийг хамарч өвчлүүлдэг аж.

Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.