“Хурд” онлайнаар маргааш тоглоно

2020-03-7 Мэдээ мэдээлэл
"Хурд"-ын тоглолтыг фэйсбүүк, телевизээр шууд дамжуулна

“Хурд” хамтлаг анх удаа эмэгтэйчүүдийн баяр зориулсан онлайнаар тоглолт хийж, хандив цуглуулахаар болжээ. Тус хамтлагийн “Буцааж нэхэхгүй хайр”  тоглолт маргааш 9:00 цагт МонголТВ -ээр болон Хурд, МонголТВ,  facebook page хуудсаар шууд хүрэх юм байна.

“Хурд” хамтлагийнхан энэхүү тоглолтоороо төрөөс хэрэгжүүлж буй шийдвэрийг дагаж, коронавирусийн эсрэг тэмцэж байгаа ажилтан, албан хаагчид, ард иргэдтэйгээ сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлэхийг зорьжээ. Тоглолтын үеэр хандивын данс нээж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандивлах мөнгийг Улсын онцгой комисст өгөх юм байна.

Улсын онцгой комиссоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн болон Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болгоод байгаа юм.

<

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.