Ирландын “Allied Irish banks PLC”-ыг 2,4 сая ам.доллараар торголоо

2017-04-28 Ертөнц

Өнгөрсөн лхагва гарагт Ирландын дөрөв дэх томоохон арилжааны байгууллага болох “Allied Irish banks PLC” мөнгө угаах, терроризмын санхүүжилтээс урьдчилан сэргийлэхэд хангалтгүй ажиллаж байгаагийн улмаас 2,4 сая ам.доллараар торгууллаа гэж тус улсын Төв банкнаас мэдээлсэн байна.

Тодруулбал, “AIB” банк нь 2010-2014 онд сэжиг бүхий 211 гүйлгээний талаарх мэдээллийг цагдаагийн болон татварын байгууллагад мэдэгдээгүй ажээ. Мөн тус банкинд данс эзэмшдэг 573,000 хүний гэрийн хаягийг бүрэн гүйцэд шалгаагүй байсан юм байна.

“AIB” банк нь Ирландын томоохон банкнуудын нэг бөгөөд 206 салбар нэгж, 2,6 сая үйлчлүүлэгчтэй юм.

Өнгөрсөн оны 11-р сард тус улсын Төв банк ижил төстэй зөрчлийн асуудлаар “Ulster” гэх банкийг 3.3 сая ам.доллараар торгож байжээ. Тус улсын Төв банк нь 2006 оноос хойш 108 удаа 62 сая ам.долларын торгууль оногдуулсан байна.

Г.Сүрэнжав

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.