Олон улсын химийн олимпиадаас Монголын сурагчид медаль хүртлээ

2019-08-7 Боловсрол

Олон улсын химийн олимпиадаас Монголын сурагчид медаль хүртлээ

Франц улсын Парис хотноо долоодугаар сарын 21-30-ны хооронд болсон Олон улсын химийн 51 дүгээр олимпиадад оролцсон монголын сурагчид хос хүрэл медальтай ирлээ. Тодруулбал, олимпиадад Монгол Улсыг төлөөлж дөрвөн сурагч явснаас “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин нар хүрэл медаль хүртжээ. Франц улсын Парис хотноо болсон Олон улсын химийн 51 дэх олимпиадад энэ жил 80 улсын 309 хүүхэд, ажиглагчаар дөрвөн улс оролцсон байна. Химийн олимпиадын нийт онооны 40 хувийг сорилын тэмцээн эзэлдгээрээ байгалийн ухааны төрлийн бусад олимпиадаас ялгаатай. Тиймээс олимпиадад оролцогчдын бэлтгэлийг одоогийнхоос сайжруулахын тулд цаашид материаллаг нөөцийг сайжруулах шаардлагатай байгааг сурагчдыг ахалж явсан удирдагч багш нар хэлж байна. Дараагийн Олон улсын химийн олимпиад 2020 оны долдугаар сард Турк улсын Истанбул хотод зохион байгуулагдах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.