Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл зарлагдлаа

2017-04-20 Боловсрол

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан, Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл зарлагдлаа.

Бүртгэл 2017 оны 5-р сарын 1-ний өдрөөс 5-ны өдөр хүртэл 13:00-17:00 цагийн хооронд Монгол Японы Төв дээр хийгдэнэ. Хөтөлбөр тус бүрийн удирдамж, өргөдлийг хүлээн авах хуваарийн тов болон шаардлагатай бүрдүүлэх материал, авах шалгалтын жагсаалт зэрэгтэй ДАРААХ ХОЛБООСООР орж танилцана уу.

Хөтөлбөрийн жагсаалт: http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/kokuhiryugakumn.html

Их сургуулийн үндсэн оюутан: http://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/2018gakubu.html

Техникийн коллеж: http://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/2018kousen.html

Мэргэжлийн сургууль: http://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/2018senshu.html

Судлаач оюутан: http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/monbusho_research.htm

Жич:

  1. Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой. http://www.studyjapan.go.jp/en/toj/toj0302e-32.html#1
  2. Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Шалгалтын талаар бүртгэлийн үеэр асууж лавлах боломжтой.

 ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.