Төв цэнгэлдэх хүрээлэнд Big Gee тоглолтоо хийнэ

2019-05-16 Мэдээ мэдээлэл

Реппэр Т.Мөнх-Эрдэнэ буюу Big Gee  бие даасан тав дахь тоглолтынхоо нэрийг “Зогсохгүй” гэж нэрлэжээ. Тоглолт ирэх сарын 7-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Түүний тоглолтод “Click click boom”, “Lumino”, “Digital”, “Icetop” “Vandebo”, “Aim4r”, “Ginjin”, “Jacool”, “Maberrant”, “Desant”, “Fla”, “Thunder” зэрэг Монголын болон Буриадын 27 реппэр, хип хоп хамтлаг оролцох юм байна.

Түүнчлэн реппэр Big Gee “Зогсохгүй” тоглолтоороо олон улсын жишигт нийцсэн зохион байгуулалттай тайз тоног төхөөрөмж, дуугаралтын шийдлээр үзэгч, сонсогчдодоо бэлэг барихаар төлөвлөжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.