Спорт өрөлтийн техник эзэмшив

2019-04-25 Боловсрол

“Монгол Билиг Оюун’’ цэцэрлэг нь амралтын өдрүүдэд Монголын Спорт Өрөлтийн Холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр сургалт явуулах эрх авсан билээ.
Спорт өрөлтийн сургалтыг Монгол билиг оюун салбар-2 цэцэрлэгийн ахлах-3, бэлтгэл-2 нийт-5 ангийн 100 гаруй хүүхдүүдийн дунд зохион явуулж байна. Сургалтанд хамрагдсан хүүхэд бүр спорт өрөлтийн техникийг эзэмшсэн бөгөөд үндсэн гурван өрөлтийг өрж сурчээ. Мөн зохиомжит өрөлтүүд (2,3 өнгө холих, хосын, багийн гэх мэт)-ийг сонирхолтой байдлаар заасан. Сургалтын үр дүнг дүгнэх, хүүхдүүдийн ур чадвар, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны гурав, дөрөвдүгээр сард уг тэмцээнүүдийг зохион байгуулан явуулсан бөгөөд улирлын аварга шалгаруулах тэмцээнийг гуравдугаар сард явуулж, нэгдүгээр шат анги ангидаа шалгаруулан, анги бүрээс шалгарсан найман хүүхдийг хоёрдугаар шатанд өрсөлдүүлэн, нас тус бүрээр шилдгүүдийг тодруулсан байна.
Тус цэцэрлэгийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын Спорт Өрөлтийн Холбоотой хамтран зохион байгуулсан бөгөөд тэмцээнд хүүхэд бүр оролцсон. Тэмцээнд оролцсон хүүхэд бүр улсын чансаанд бүртгэгдэн спорт өрөлтийн зэргийн болзол хангасан тохиолдолд зэрэг авах, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Улсын чансаанд нийт 88 хүүхэд бүртгүүлснээс таван хүүхэд спорт өрөлтийн зэрэг зэрэг авчээ. Харин улсын аварга шалгаруулах тэмцээнд долоон хүүхэд оролцох эрх авсан байна. Улмаар тус цэцэрлэгийн хоёр салбарын бүх багш, ажилчдыг спорт өрөлтийн сургалтанд хамруулж чадсан юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.