Ш.Алтантуяагийн шүүх хурал тавдугаар сар хүртэл хойшилжээ

2019-02-15 Мэдээ, мэдээлэл

 

Манай улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайзад амиа алдсан. Энэ хэргийн шүүх хурал өнгөрсөн сард тус улсад эхэлсэн ч ирэх тавдугаар сар хүртэл хойшилжээ.

Шүүх хуралд гэрчээр оролцоод ирсэн түүний аав С.Шаарийбуу “Шүүх өөр системээр ажиллаж байгаа учраас хурал хэзээ дуусахыг мэдэхгүй. Шүүх бүрэлдэхүүн өмнө нь хэрэгтнүүдэд үйлчилсэн. Одоо анх удаа үнэнийг эрсэн шүүх хурал болж байна. Манай хуульчид үнэнийг тогтоох бүхий л боломжийг ашиглахаар хичээж байгаа” хэмээн ярьсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.