Их сургуулиуд босго оноогоо зарлаж эхэллээ

2017-04-12 Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёр хоногийн дараа дуусна. Шалгалт ирэх зургадугаар сарын 14-ний өдөр орон даяар эхлэх юм. Үүнтэй зэрэгцэн томоохон их, дээд сургуулиуд босго оноогоо зарлаж эхэллээ.

Тодруулбал, Санхүү эдийн засгийн дээд сургууль 620 хэмээн босго оноогоо хамгийн өндрөөр тогтоожээ. МУБИС-ийн босго оноо 560-600, МУИС, АШУҮИС, ХУИС тус бүр 560 гэж тогтоосон бол ХААИС 500, ШУТИС 440, СУИС 400-420 гэсэн байна. Түүнчлэн Мандах бүртгэл дээд сургууль 400, Дотоод хэргийн их сургууль 580, Төмөр замын дээд сургууль 550 байхаар тогтжээ.

О.Од

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.