“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн санхүүгийн ажилтнууд нэгдүгээр байр эзэллээ

2017-11-13 Мэдээ, мэдээлэл

Жил бүрийн арванхоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийн ням гаригт Санхүү эдийн засгийн ажилтны баярын өдөр болдог.  Энэ өдрийг угтан Санхүү бүртгэлийн ажилтнуудын дунд “Урлагийн наадам -2017” арга хэмжээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн урлаг соёлын арга хэмжээг  НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс санаачлан Нийслэлийн онцгой байдлын газрын Санхүү бүртгэлийн ажилтнуудын “Тулаанд зөвхөн бүргэдүүд” баг зохион байгуулсан юм.

Ажилчдын багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нээн илрүүлэх, нийгмийн идэвхийг дээшлүүлэх зорилготой тэмцээнд  байгууллагууд идэвхи санаачлагатай оролцсон.

Багийн мэндчилгээ, Гоцлол номер, Хамтлаг бүжиг, Найрал дуу гэсэн дөрвөн төрлөөр урлагийн наадам зохион байгуулагдсан.  Наадамд “Зорчигч тээврийн нэгтгэл”,” Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар”,”Нийслэлийн зураг төслийн хүрээлэн”,  “Ус сувгийн удирдах газар”, “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс”, “Хүнс хангамж төв” “Асгат хүнс” ОНӨААТҮГ-ын “Актив баг” нэгдсэн дүнгээр нэгдүгээр байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.