Сайд Ц.Цогзолмаа ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2017-10-31 Боловсрол

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-аас манайд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичыг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Энэ оны байдлаар ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр монголоос  450 оюутан суралцаж байгаа. Цаашид манай хоёр улсын Засгийн газар хоорондын дунд хугацааны стратегийн түншлэлийн хүрээнд ОХУ-ын засгийн газрын  тэтгэлгээр суралцагчдын тоог 500 болгож нэмэгдүүлэх талаар хоёр тал санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Элчин сайд И.К Азизов их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нарыг давтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Уулзалтын үеэр Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын салбарын яам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах талаар санал солилцож, ойрын хугацаанд үзэглэх талаар хэлэлцэв.

Өнөөдрийн онч үг

23 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.