120 км зам дөтлөх шинэ гүүр ашиглалтад орлоо

2017-09-18 Булган
Зураг

Булган аймгийн Сэлэнгэ суманд 40 метр урт, 44 тоннын даацтай, ган төмөр дам нуруу бүхий 437.02 урт метр төмөрбетон гүүр ашиглалтад орсон талаар ЗТХЯ-наас мэдээлэв.

“Хотгор зам” компанийн барьсан уг гүүрийг энэ сарын 16-нд ашиглалтад хүлээж авсан байна. Энэхүү гүүр ашиглалтад орсноор Булган, Сэлэнгэ, Орхон орхон аймгийн иргэд тав тухтай зорчих боломж бүрдэж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат онцлов.

Тэрбээр, “Зам дагаж хөгжил гэдэг. Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутагт шинэ технологиор барьсан гүүр ашиглалтад орлоо.  Энэхүү гүүрийг ашиглалтад орохоос өмнө нийслэлд хүрэхийн тулд иргэд 120 км гаруй хол замаар тойрч явдаг байсан. Харин одоо ургац тээвэрлэлтийн ажил түргэн шуурхай явагдаж, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломж бүрдэж байна хэмээв.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.