Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул ИРГЭД ТА БҮХЭН Гамшгаас хамгаалах тухай хуулийн 37.2-т заасны дагуу хорио цээрийн дэглэм зөрчихгүй, цахим хуудсаар иргэдийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээхгүй байж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэн хамтран ажиллана уу.
Хэрэв гоц халдварт өвчний талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /150,000/ төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /1,500,000/ төгрөгөөр торгох арга хэмжээ авна. /Зөрчлийн тухай хуулийн 5.13.1/
Булган аймаг дахь Цагдаагийн газар
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.