БУЛГАН: Сөртийн булш, хиргисүүр бичигт чулуу хүрэл зэвсгийн үед хамаардаг

Өчигдөр Булган

“Сөртийн булш, хиргисүүр бичигт чулуу” нь Булган аймгийн Хангал сумын төвөөс зүүн тийш 5-6 км, Сөрт хэмээх хадтай уулын баруун урд хормойн бэлээр олон булш хиргисүүр нэгэн төвд бичигтэй хөшөө чулууны хамт оршдог.

Энэ нь НТӨ II-I мянган буюу Хүрэл зэвсгийн үе Эгийн голын сав газарт өргөнөөр тархсан хүрэл ба түрүү төмрийн үед хамаарах эртний нүүдэлчдийн түүх соёлын хосгүй цогцолбор дурсгал юм.

Энэ үеийн дурсгал гол төлөв том чулуун овоолго бүхий хиргисүүр, түүнийг тойрсон дөрвөлжин болон дугуй хэлбэрийн чулуун дагуул байгууламжуудаас бүрддэг онцлогтой аж.

Сөртийн бүсэд хиргисүүр, булшнаас гадна буган хөшөө, эртний хадны бичээснүүд олноор олдсон бөгөөд тухайн үеийн овог аймгуудын тахил тайлга, оршуулгын зан үйлийг илтгэдэг.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.