Тус аймагт сүүлийн 24 цагт халдварын долоон тохиолдол шинээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 183 боллоо. Сүхбаатар суманд нэг, Баруун-Урт сумын наймдугаар баг, Чигчийт гэх газар шинээр үүссэн голомтоос зургаан тохиолдол илэрчээ.
Тус газарт анхны тохиолдол Улаанбаатар хотоос ирсэн иргэнээр дамжиж халдварласан гэдэг бөгөөд үүнийг мэргэжлийн байгууллагууд шинэ голомт гэж үзжээ. Тиймээс батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам харьцагчдыг тогтоохоор тандалтын нэг баг ажиллаж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Дашрамд дуулгахад, өнөөдрийн 12.00 цагийн байдлаар нийт эдгэрсэн 163, тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 14 иргэн байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.