Танилцуулга

Улсын бага хурлын 1943 оны 2-р сарын 20-ны өдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож “Сүхбаатар аймаг” гэж нэрлэх болсон. Мөн ондоо аймгийн төвийг Баруун-Урт голын дэргэд шилжүүлэн суурьшуулж “Баруун-Урт” гэж нэрлэсэн байна. Тус аймаг нь засаг захиргааны 13 сум, 66 багтай, 60 орчим мянган хүн амтай. Хүн амын олонхи нь Халх, Дарьганга ястан бөгөөд Үзэмчин, Барга, Хуучид, Өөлд, Цахар ястан цөөнх хувийг эзэлдэг. Нутгийн хийлийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг. Аймгийн нутаг Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд нийтдээ 82,3 мян.км 2 газар нутагтай, тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200м өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшинээс дээш 1778м-т өргөгдсөн Шилийн Богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 790м-т өргөгдсөн Байшинт юм. Сүхбаатарчууд бид төрийн их тахилгат Алтан овоо, эрийн хийморийг сэргээсэн Шилийн Богд уул, бурхан ухаант уран дархчуудын Дарьганга мөнгөн урлал, жил бүрийн намартаа чуулдаг хунгийн чуулган, хурдан шандаст хүлэг морьд, шинжлэх ухаан, урлаг соёл, нийгэм, төрийн алдартнууд, эрдэмтэн мэргэд, төр нийгмийг үндэслэгчдийн нэг их жанжин Д.Сүхбаатараараа бахархдаг.

Сүхбаатар

Ерөнхий сайд асан Ц.Жигжиджав гэрэлт хөшөөнд мөнхөрлөө

Монгол Улсын зургаадахь Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд сүндэрлэлээ...

Сүхбаатар аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна

Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 21-ний өдрийг хүртэл гурав хоногийн хугацаанд цаг агаарын онц аюултай үзэгдэл боло...

Үүлэнд зориудаар нөлөөлж цас оруулжээ

Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар /УЦУОШГ/-аас энэ сарын 07-ны өдөр үүлэнд зориудаар нөлөөлөх анхны ажлаа явуулжээ. Тодруулбал, Онгон сумын нутгаас баруун тийш 15 километрт пуужин харваж,...

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл хангагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас Сүхбаатар аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ. Сургуулийн бодлогын дагуу Сүхбаатар, Баруун-Урт сумын иргэдийг нүүн шилжүүл...

Шүлхий өвчнөөр таван сумын 276 мал өвчилжээ

Малын гоц халдварт шүлхий өвчний цагийн байдлын талаар аймгийн Мал эмнэлгийн хэлтсээс мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Баруун-Урт, Мөнххаан таван сумын 12 голомтонд 3...

Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Аймгийн Засаг даргын энэ оны хоёрдугаар сарын 3-ны А/43 тоот захирамж гарлаа. Эрдэнэцагаан, Асгат сумдад малын гоц халдварт өвчин оношлогдож, Баруун-Урт, Сүхбаатар сумдад өвчний шинж тэмдэг илэрсэн ту...

Шүлхий өвчний тархалт нэмэгдэж байна

Аймгийн Онцгой комисс хуралдаж, малын гоц халдварт шүлхий өвчний талаарх цагийн байдлын мэдээлэл хийлээ. Анх  нэгдүгээр сарын 24-ний өдөр Эрдэнэцагаан сумын Өлзийтийн шанд хэмэх газарт нутаглаж буй ма...

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.