Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө
Морин цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өглөө. Тэрбээр “Ард иргэд маань сонгуульдаа идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна. Сонгуулиа хуулийн дагуу зохион байгуулж, иргэдийнхээ чөлөөтэй саналаа илэрхийлэх бололцоог хангаж сайн ажиллана гэдэгт итгэж байна. Удахгүй улсын наадам болох гэж байна. Харваачид нь цэцтэй, бөхчүүд нь хүчтэй, морьд нь хурдан байх болтугай. Сонгуулиа амжилттай хийгээд бүгдээрээ сайхан наадамлая. Төр улсын маань ажил үйлс нь урагштай, түмэн олны маань амьдрал амгалан, бүтээл нь улам их байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.