ХӨСҮТ-ээс ээлжит мэдээллээ цаг үеийн асуудлаар хийлээ.
Өнөөдрийн байдлаар тус төвд менингококкт халдварын хоёр сэжигтэй тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өвчтнүүдийн биеийн байдал дунд зэрэг, тууралт нэмэгдээгүй, эмчилгээ үргэлжилж буйг холбогдох албаныхан мэдээлэв. Харин шинжилгээний хариу нь энэ сарын 4-6 хавьцаа гарах юм байна. Дээрх хоёр тохиолдол нь Баянзүрх, Баянгол дүүрэгт бүртгэгдсэн аж. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн томуугын албаны тархвар судлаач Ч.Уртнасан өглөө.
Тэрбээр “Менингококкт халдварын вакцины захиалга өгсөн. Хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Олон хүүхдийг хамарч биш зөвхөн голомтод байгаа хүмүүст вакцин хийдэг. Тиймээс бүх хүүхдүүдэд хийх боломжгүй. Сайн дурын үндсэн дээр хийдэг вакцин биш. Тус халдвараас хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол хоолойгоо зайлах. Менингококкт халдварын үүсгэгч нь хоолой орчимд 2-8 хоног байдаг.
Нийт насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгч нар байдаг. Өөрсдөд нь шинж тэмдэг илрэхгүй өвчлөл байхгүй юм шиг мөртлөө гадагшаа нянгаа тараадаг. Зарим хүмүүс хүйтэн юм уухаар хоолой өвдчихлөө гэдэг. Тэр хүмүүс ерөнхийдөө нян тээгч байх магадлал өндөр. Бид эрүүл нян тээгч нарыг илрүүлэхэд хэцүү. Менингококкт халдварын эх уурхай нь эрүүл нян тээгч нар байдаг. Тиймээс том, жижиггүй хоолойгоо зайлах хэрэгтэй.
Ер нь менингококкт халдварын тохиолдол бүрийг ХӨСҮТ-д хэвтүүлж эмчилнэ. Орны хүрэлцээ хангалттай байгаа. Мөн менингококкт халдвар нь цаг минутаар яригддаг учраас бүр дүүргийн эмнэлгүүд тусгаарлах өрөө бэлэн болгосон. Сэжигтэй тохиолдол ирэх бүрт шууд шинжилгээгээ аваад эмчилгээ эхэлж байгаа. Шинжилгээний хариуг хүлээлгэхээр бүх арга хэмжээг авч байгаа. Голомтод авах арга хэмжээг гэсэн шуурхай авч ажилладаг. Менингококкт халдварын сэжигтэй тохиолдлыг тээвэрлэх гэж байгаа бол тухайн хүүхдийнхээ биеийг үнэлээд хамгийн ойр байрлах эмнэлгийн байгуулалт очиж тусгаарлах авах аргаа хэмжээг шуурхай авна гэж заасан байдаг. Хугацаа алдах тохиолдол байхгүй. Харин эцэг эхчүүд хүүхэд халуурснаас хош 10-аас дээш цагийн дараа эмнэлэгт хандаж байна. 6-8 цагийн дотор тууралт гарч маш хурдан хүндэрдэг учир эцэг эхчүүд цаг алдалгүй эмнэлэгт хандаарай. Цусархаг тууралт гарсан л бол ХӨСҮТ-д хандах хэрэгтэй” гэлээ.
4 цагийн өмнө
9 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
2025-01-31
2025-01-31
87514
30986
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.