Менингококкт халдвараар нэг хүүхэд энджээ

8 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, өвчтөн амь тэмцсэн байдалтай өчигдөр орой Халдварт өвчин судлалын үндэсний төвд тэвээрлэгдэн иржээ. Гэвч өнөөдөр биеийн байдал нь хүнд хэвээр байсаар үдээс өмнө эндсэн байна.

Өнгөрөгч онд менингококкт таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр тохиолдол батлагдаж, хоёр хүүхэд эдгэрээд гарсан аж. Харин энэ онд хоёр тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь эндсэн харамсалтай явдал боллоо. Удаах нь Баянгол дүүргээс сэжигтэй нэг тохиолдол гарч, одоогийн байдлаар лабораторийн шинжилгээ хийлгэн хариу нь гарч байгаа аж.

Дашрамд дуулгахад, эл халдвар нь тууралт халдвараас хамгийн хүнд, богино хугацаанд хүндэрдэг өвчин. Халууралт, хордлого, тархины зөөлөн эдийн үрэвслээр илэрдэг. Өвчний үүсгэгч нь хоруу чанар өндөртэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэн вакцинд хамруулах талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Менингококкт халдварын товлолт вакцин байхгүй. Өмнөх жилүүдэд ДЭМБ-ийн тусламжаар 5000 хүн тун вакциныг эрсдэлт бүлгийн хүн ам буюу хүүхдүүдэд хийсэн. Энэ жил мөн вакцины асуудлыг ярьж байгаа. Хэрэв тухайн бүс нутагт дэгдэлт гарсан тохиолдолд урьчилан сэргийлэх зорилгоор эрсдэлт бүлгийн хүн амд хийдэг” гэв.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.