Аврах багийнхан Монгол Улсын Засгийн газраас Турк улсын ард иргэдэд илгээсэн 1,500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, хоёр тонн лаа бусад хүмүүнлэгийн тусламжийг хүргэжээ.
Тодруулбал, хүмүүнлэгийн тусламжийг Монголын багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, БНТУ-ын Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Мустафа Юурдакулад хүлээлгэн өгсөн байна.
Энэ үеэр Монголын ард түмний халуун сэтгэлд талархлаа илэрхийлжээ.
БНТУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын эрэн хайх, аврах баг Газиантеп хотын нисэх буудалд өчигдөр газардсан билээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.