Сэтгэл түгшүүртэй байгааг илтгэх шинж тэмдгүүд:
– Нэг асуултыг олон дахин давтан асуух
– Гаргасан шийдвэртээ эргэлзэх
– Юмыг яаж мэдэх вэ гээд аливааг тултал нь хийх
– Аливааг ямагт сайн нягталж хийх
– Төгс хийхийг ямагт эрмэлзэх
– Аливааг нэгд нэгэнгүй төлөвлөх
– Аливаа зүйлс өөрийнх нь хүссэнээр болохгүй бол бачимдах
– Бусдаас магтаал сайшаал авахыг эрмэлзэх
– Бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж хичээх
– Харилцаан дээр үл ойлголцох
– Тодорхойгүй нөхцөлд сэтгэл тайвгүйтэх
Тэгвэл түгшүүрийг хэрхэн бууруулах вэ?
– Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг анзаар
– Бүхнийг тултал нь хийхгүй бол ямар мэдрэмж төрж байгааг анзаарч, илэрхийл
– Өөрийнхөө гаргасан шийдвэр үйлдэлдээ итгэлтэй байхад суралцах
– Бүх нөхцөл байдал өөрөөс тань болдог гэж хүлээн авахгүй байх
– Бусдаас сайн сайхан үгийг авах гэж хүсэн хүлээгүй байх
– Бүхнийг төгс сайн хийх гэж өөрийгөө бас бусдыг зовоохгүй байх
Клиник сэтгэл засалч Т. Хонгорзул
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.